2019-06-13 10:291min00

Украины парламентын гишүүний суудал ямар үнэтэйг Саакашвили зарлав

01

Гүржийн Ерөнхийлөгч асан, Украины Одесса мужийн экс захирагч Михаил Саакашвили Украины парламентад намын жагсаалтаар орох суудлын өртгийг нэрлэлээ. Энэ тухай УНИАН агентлаг энэ сарын 11-нд мэдээлсэн юм.

Улстөрчийн мэдэгдсэнээр бүх нам Дээд радын суудлаа зардаг гэнэ. Парламентын жагсаалтаар орох мандатын үнэ 500 мянгаас гурван сая америк долларын хооронд хэлбэлздэг аж.

Түүнчлэн Саакашвили Украины парламентад ийм худалдан авагчдыг “хөрөнгө оруулагчид” гэж нэрлэдэг талаар тэмдэглэжээ.

Эх сурвалж: iz.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй