2019-06-05 15:151min00

Трамп хатан хааны хүлээн авалтын үеэр зүүрмэглэв

trump

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн хатан хаан II Елизаветаг хүлээн авалтад ерөөлийн үг хэлэх үеэр хэсэг зүүрмэглэсэн тухай Британийн “Mirror” хэвлэлд тэмдэглэсэн байна.

Камерын бичлэгээс үзэхэд Трамп хатан хааныг АНУ, Их Британийн харилцааны талаар үг хэлэх үеэр нойрмоглож байгаа нь илт байна. Хатан хаан Британийн АНУ дахь компаниуд сая сая америкчуудыг ажлын байраар хангадаг гээд АНУ, Британийн нийтлэг үнэт зүйлсийг тэмдэглэж, Америкийн төрийн тэргүүний төлөө хундага өргөе гэжээ.

Хатан хааныг үг хэлж дуусмагц Дональд Трамп гэнэт толгойгоо өргөсөн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй