Deutsche Bank-наас хотуудыг интернэтийн үнээр нь жагсаажээ. Энэхүү жагсаалтыг гаргахын тулд шинжээчид нэг сарын хугацаанд 8 Mbps хурдтай интернэт авсан байна.
Ингээд хамгийн хямд интернэттэй хотуудын жагсаалтыг хүргэе.
- Москва
Интернэтийн үнэ: $7
Оросын нийслэл Москва хот нь санхүү, олон улсын бизнес, эдийн засгийн удирдлагын том төв юм. Тус хот жагсаалтад хамгийн хямд интернэттэйгээр тэргүүлжээ.
2. Стамбул
Интернэтийн үнэ: $9
Туркийн томоохон хот Стамбул нь худалдаа, аж үйлдвэр, соёлын төв, гол боомт газар нь юм.
Туркийн үүрэн телефоны гол оператор Turkcell компани хотын хамгийн алс бөглүүд хэсэгт ч сүлжээтэй. Тус улсын нийт хүн амын 60 хувь нь энэ компанийн хэрэглэгч юм байна. Тиймээс ч компаниас янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж, хөдөлгөөнт холбоо, интернэтэд нэвтрэх ашигтай багц худалдаалдаг.
Бусад компани ч бас үйлчлүүлэгчдэдээ ашигтай санал гаргадаг байна.
3. Шинэ-Дели
Интернэтийн үнэ: $11
Шинэ-Дели бол Энэтхэгийн албан ёсны нийслэл, Дели хотын бүс юм. 42,7 кв. км талбайг эзэлдэг Шинэ-Дели нь Дели хэмээх их хотод байрладаг, Энэтхэгийн Засгийн газар, Делигийн Засгийн газрын байрладаг хэсэг юм.
Үйлчилгээний чухал салбарт мэдээллийн технологи, харилцаа холбоо, зочид буудал, банкны үйлчилгээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аялал жуулчлал зэрэг ордог. Түүнчлэн энэ хот хямд интернэттэйгээрээ алдартай.
4. Каир
Интернэтийн үнэ: $12
Арабын Бүгд Найрамдах Египет улсын нийслэл Каир нь Ойрхи Дорнодын томоохон хот, Африктаа Лагос, Киншасагийн араас гуравдугаарт ордог том хот юм.
Каирт орчин үеийн компьютер, харилцаа холбооны технологийн “Ухаалаг мод” шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн томоохон төв байдаг. Энэ нь Америкийн Цахиурын хөндий, Оросын “Сколково”-той төстэй юм.
5. Бангалор
Интернэтийн үнэ: $12
Бангалор бол Энэтхэгийн томоохон хот, тус улсын өмнөд хэсгийн засаг захиргааны төв юм. Азийн эрчимтэй хөгжиж буй хотуудын тоонд багтдаг энэ газар нь машин байгууламж, электроник сансрын салбар, харилцаа холбооны тоног төхөөрөмж, батлан хамгаалах тоног төхөөрөмж зэргийг үйлдвэрлэдэг шинжлэх ухаан, аж үйлдвэрийн том төв болдог.
Бангалорыг мэдээлэл технологийн олон тооны компанитай болохоор нь “Энэтхэгийн Цахиурын хөндий” гэж нэрлэх нь бий.
6. Варшав
Интернэтийн үнэ: $12
Варшав бол Польш улсын нийслэл, тус улсын хамгийн их хүн амтай хот гэдгээр нь хүмүүс андахгүй. Үүнээс гадна энэ хот интернэтийн хамгийн бага өртөгтэйгөөр топ-10-т багтжээ. Энд олон газарт интернэтэд үнэгүй нэвтэрч болно.
Хотод Wi-Fi-гийн хотын үнэгүй сүлжээтэй хэсэг байдаг. Энэ хсэг нь хүн хамгийн ихээр очдог газруудад байдаг.
Wi-Fi сүлжээнд бараг бүх кафе, ресторануудад нэвтэрсэн. Жишээ нь Coffee Heaven, McDonald’s, Starbucks, Pizza Hut, KFC зэрэг сүлжээ түргэн хоолны газрууд, кафед интернэтэд орох боломжтой.
Варшавын зарим автобус ч үнэгүй Wi-Fi-тай. Худалдааны цэгүүд, зугаацах боломжтой газруудад Wi-Fi байдаг ч үнэ төлбөргүй биш юм.
7. Мумбай
Интернэтийн үнэ: $13
Энэтхэгийн баруун хэсэг, Арабын тэнгисийн эрэгт орших Мумбай хот бол Энэтхэгийн эдийн засаг, соёлын томоохон төвүүдийн нэг, баян тансаг амьдрал үгүйрэл гуйранчлалтай зэрэгцэн оршдог өвөрмөц хот юм. Энэтхэгийн бусад хоттой харьцуулбал Мумбай амьдрал түвшин өндрөөс гадна бизнесийн үйл ажиллагаа ихээр явагддаг газар.
8. Шанхай
Интернэтийн үнэ: $15
Хятаддаа төдийгүй дэлхий дахинаа хамгийн олон хүн амтайд тооцогддог хот бол Шанхай. Хятадын хэрэглэгчдийн олонх нь (95%) өндөр хурдны нэгдлээс дамжуулан интернэтэд холбогдсон байдаг.
Интернэтийн томоохон провайдерээр China Telecom (зах зээлийн 48%), China Unicom (16%) ба China Mobile (11%) ордог. Гэрийн болон гар утасны үйлчилгээ, WAP болон хөдөлгөөнт интернэтийг дамжуулдаг.
9. Хельсинки
Интернэтийн үнэ: $16
Финляндын нийслэл Хельсинки нь Вантаа, Эспоо, Кауниайнен зэрэг дагуул хотуудтайгаа сая гаруй хүн амтай нийслэлийн бүсийг бүрдүүлдэг.
Хельсинкид гар утас, интернэт холбооны олон оператор үйл ажиллагаа явуулж, төрөл бүрийн багц үйлчилгээг санал болгодог. Ерөнхийдөө энэ хотод интернэт маш хямд болохоор хүн бүр өөрийн хүссэнээрээ интернэтийг ашигладаг.
10. Дакка
Интернэтийн үнэ: $16
Бангладешийн нийслэл Даккад интернэт кафе олон биш ч худалдааны цогцолборуудад Wi-Fi өргөн тархсан. Мөн Дакка болон дагуул хотуудын зочид буудал, кофе шоп, ресторануудад Wi-Fi их хэрэглэдэг.
Эх сурвалж: vestifinance.ru