2019-06-01 11:441min00

“Миний дэлгүүр”, Оргил, Сансар сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг зарж эхэлжээ

max

“Мах сүүний анхдугаар аян”, Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Жаргалант мах маркет” ХХК, “Эрүүл монгол мах эко” ХХК нөөцийн махыг бэлтгэн, 2-4 кг-аар жижиглэн савлаж, хэрэглэгчдэд нийлүүлж эхэллээ.

Бэлтгэсэн махыг “Миний дэлгүүр” ХХК -ийн “Миний дэлгүүр” сүлжээ, Моннидэр ХХК-ийн “Оргил” сүлжээ, Алтан жолоо трейд ХХК-ийн “Сансар” сүлжээ дэлгүүрээр тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үхрийн махыг 7,200 төгрөгөөр, хонины махыг 6,000 төгрөгөөр худалдан борлуулж байна.