Том гарчигтай, багахан хэмжээтэй ч доромжлол, шүүмжлэл хоёрыг ялгах ухаантай нэгэнд бол чамгүй санаа авахаар “шүүмж” шүү!
Манай киночдын ур чадвар “дээшлээд” л байгаа, улс маань жаахан өөдлөөд ирвэл кино урлаг маань ч дагаад сэпхийгээд босоод ирэх биз ээ.
Нэг л юм хэлье гэж бодсоор явсанаа та бүхэнтэй хуваалцъя!
Манайхан түүхэн сэдвээр урансайхны кино хийдэг болжээ. Бахархууштай бас дэмжүүштэй!
Гэхдээ энд нэг нийтлэг дутагдал байна. Юу гэвэл тэд түүхэн, эртний сэдвийн кинонд дүр сонгохдоо тун хайнга хандаж байна. Өнөөх л хэдэн, гөлчгөр нүүртэй, боди биетэй, хүрээний цагаан банди нарт хиймэл сахал наагаад л 13-р зууны баатар! Нөгөөх нь юм л бол цээжээ нүцгэлж, гэдэснийхээ зургаан булчинг байдгаараа чангалж, байнга бархирч хашхирч яриастай. Эсхүл цурхиран уйлаастай. Байгалийн хатуу ширүүн, халуун хүйтэнд өлчиржин, ажлын хүндэд нухлагдан борогшиж, ан ав хийж, адуу малтай ноцолдож, нар салхинд онгож гандсан, дайн тулаанд үхэх сэрэхийн ирмэг дээгүүр явж, дэлхийн дайдыг эзэлсэн анчин, малчин баатар эрсээ* арай ч тэгж Солонгосын савангийн дуурийн наамал сахалтай, ямаан омогтой, болборой вангуудын зохиомол дүрүүдтэй адил хөнгөн үзэж болмооргүй. Хамгийн марзан нь “гошин шог”-оороо нэрд гарч, олны танил болчихсон, хошин шогоос өөр дүрд тогловол үзэгчид огт хүлээж авахааргүй болчихсон Ононг “Аравт”-д, Лхагвасүрэнг “Говийн домог”-т, Одончимэгийг Бөртэд (бас өнөөх “Байтаг Богд”-д цэргийн дарга болдог хэн билээ дээ, золиг чинь, нэр нь орж ирдэггүй! Харахаар л инээд хүрээд байдаг. Түгшүүрт цагийн, байлдаантай кино үзэж байж, түмний дунд түсхийтэл инээчихгээд хэцүү гэдэг нь!) гэхчлэн, түүхэн кинонд наалдахгүй нөхдийг тоглуулаад байх юм. Ингэхээр чинь яаж тэр, аугаа баатарлаг түүхээрээ хийж байгаа кино чинь үзэгчдийг итгүүлэн үнэмшүүлэх, “байлдан дагуулах” чадалтай, чансаатай болж чадах юм бэ?! Дүрийн эрэл хайгуул ер хийхгүй, Улаанбаатараасаа гарч сэтгэхгүй байна! Өнөөх л хэдэн жүжигчдээ, кино продакшнууд хоорондоо дамжуулж, “мөлжсөөр байгаад” одоо бүр кино болгон дээр “байнгын жижүүрлээстэй” хэдэн жүжигчинтэй болчихлоо. Ямар ч киноны настанд Цэрэндагва гуай, хамганд нь Мэндбаяр гуай зоолттой, гэхчлэн…
Налайхын уурхайн ня-бог авчраад Цахиур Төмөрт, хаа байсан хөдөөнөөс, малын эмчийг авчраад Мянхайд, Анагаахын сургуулиас хайсаар байгаад нэг шар охиныг Удвалд, Булганаас Батдоржийг авчраад Далайцэрэнд гээд дүрийн чөлөөтэй сонголт хийж, олонд танигдаж улиг болоогүй хүмүүсийн авьяасыг нээж, бас тэдгээр дүрээрээ кино урлагт шинэ уур амьсгал оруулж байсан цаг саяхан даа саяхан. Дээхнэ үеийнхнээсээ суралцмаар юм.
За, энд хүрээд өндөрлөе, “одоо ч алуулсаан!”
“Ёо ёотой үзэгч”;
Л.Мөнхтөр
47 comments
Зөв сэдэв хөнджээ. худалдааны рекламд мөн л нөгөө хэд эдгээр нөхдийг хараад үнэмшхүү үгүй ш дээ Эдгээрийн оронд огт хараагүй дүрийг гаргаж ирвэл үнэмшлэлтэй болох боловуу гэж болхи би бодном .Гэвч баячууд мэдтүгэй
Өнөөгийн агуу УРАН БҮТЭЭЛЧДИЙН бүтээж буй агуу УРАН БҮТЭЭЛД 2 л дүр бна Нэг нь АЙМАР ЭХ ОРОНЧ түнтгэр залуус нүдээ бүлтийлгээд орилоод заамдалцаад авна эсвэл нь царайлаг мисс маягийн хүүхнүүд тэгээд яачаав гээд цэхэлзээд хэрэлдээд эхэлнэ дэ
Уг нь их сайхан явж байсанаа “одоо ч алуулсаан!” нь ёстой илүүдчихлээ
Маш зөв. Миний бодож байсныг хэллээ.
Үнэхээр зөв сэдэв хөндлөө. Зарим киног үзэхээр дэндүү гутармаар, бас харамсамаар, Сүүлийн үеийн кино хөрсөн дээрээ буухаас больсон, Энэ нь найруулагч нарын чавдаргүй, найруулагч нар нь зохиолоо ойлгодоггүй, зарим нь зохиолгүй кино хийж байна. Тоглож байгаа жүжүигчид нь бүр инээд хүрмээр, зүгээр ь сургуулийн хүүхдүүд тоглох хэмжээний юм харгдаад байна. Ингэхээр кино урлаг ёөнөж байна, Мөнгөний төлөө энэ урлагийг сүйруулж байна. Нэгих том найруулагч гэж өөрийгээ яриад, ичих юм даанч алга, Кино урлагийн бодлого гэдэг юм алдагдагджээ. Дандаа Гадны кино дуурайгаад л…… Үнэхээр харамсаж байна. Цогзолмаа сайдыг хурдан огцруулж, энэ замбараагүй алиа салбадайнуудыг цэгцлэх цаг болжээ.
сүүлийн үеийн кинонууд орчуулгын юм шиг хэллэгтэй, хуурамч. Жүжиглэлт бол хэцүү шд үнэндээ. Хиймэл. Дээрээс нь дандаа зовлон гунигийн, эсгүй бол монголд огт байхгүй үйл явдалуудтай
яааг тийм. Ямар ч монголд байхгүй үйл явдал, амьдралууд. Бас байнгын орилоон хашгираан
XODOONII TENEGVVDED ZORIULAAD MONGONII KINO XIIGEEL TERNII URAN BVTEEL ENE TER GEEL SVR NER OGOOL UILSAN ERCHVVL
ШИНЭ ДҮРЭЭС ГАДНА ЧАДАЛТАЙ КИНО НАЙРУУЛАГЧГҮЙ БОЛСНООС ХЭН ДУРТАЙ НЬ НАЙРУУЛАГЧ ХИЙЖ КИНО УРЛАГЫГ АЛЖ БАЙНА ДАА.КИНОГОО ХЭДЭН ХӨЛСНИЙХНӨӨР МАГТУУЛЖ РЕКЛАМДСАН Ч ОЛИГТОЙ ҮР ДҮН БАЙХГҮЙ ТЭГС ГЭЭД ХОГ БОЛЖ БАЙГААГ ХЭН Ч ТООХГҮЙ.ТӨР АВЛИГАД ИДЭГДЭХЭЭР БҮХ ЮМ НОВШ БОЛДОГ ЮМ БАЙНА.ЯАХАВ ХЭДЭН ГАЙГҮЙ ХУУЦЧУУЛЫГ МӨНГӨӨР ЦОХИЖ ТОГЛУУЛЖ ГУТАМШИГ БОЛГОЖ БАЙГААГ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ НЭР ТӨРӨӨ ХУДАЛДАХ НЬ ХАРАМСАЛТАЙ.
Нэмж хэлэхэд түүхэн кино хийж байгаа бол судлагаагаа сайн хиймээр байна.
Манайх шиг үхмэл хэдэн жүжигчинтэй кино урлаг өөр улс оронд байхгүй шүү.
Нэгл их орилсон чаралсан бархирсан бүлэглэж хүн зодсон яг солонгос кино Дүрийн сонголт бол бүр байхгүй,Сүүлийн үед эв хавьгүй заваараад л үнсэлддэг болж харахаас дур гутмаар ичмээр Монголчууд эмэгтэй хүнийг орилж чарлах гонгинож уйлахад үнэхээр дургүй Аглуу Одноо Бархүүгүй юмгүй боллоо дуучин Отгонжаргал Галданбошгитод тоглосон Мягмар энэ тэр бол үзүүштэй сайхан дүр болсон байналээ Сайд минь кино урлагтаа анхаараач ээ
Ёстой ёстой, Ичиж үхмээр_ Тэр хошин шогийнхон ч одоо больмоор юм доо. Хоишн урлаг гээд байгаамаа бас ккккк
Мөнхтөрөө чи үхвэл таарна даа. Нээрэн загатнасан газар маажлаа. Чи шүү.
ха ха
zov sedev hondoj, mongol kino uzehees durgui hurdeg bolson, khoshin shogiinhon bolimoor yum
Яг үнэн
Говийн домог киног үзээгүй байна. Гэвч телевизээр гарч байгаа зарим нэг үйл явдлыг нь харахад хэлмээр зүйл байна. Тэр гол дүрд тоглосон гадаадын жүжигчин давхиж байгаа морин дээр эмээл дээрээ суучихаад яваа харагдлаа. Монгол хүн унаж яваа морио болон өөрийгөө ядраахгүйн тулд морины цогио болон түүнээс дээш хурдалж давхихад нь дөрөөн дээрээ босч зогсож явдаг билээ. Мөн дайснаа сэлмээрээ дүрж, дүрсэн сэлмээ зоолттой нь орхисон байгаа харагдлаа. Монгол дайчдын махир сэлэм бол зөвхөн цавчих зориулалттай, тэгээд ч аль ч талын дайчдын хуягны бат бөх байдлыг цавчих хүчнээс өөрөөр нэвтлэх боломжгүй байх.Байлдаж байхад дайчин эр сэлэмгүй болохоор яах болж байна аа. Энэ мэтчилэн гадаад киноны үйл явдлыг хуулбарласан байдал харагдаад байна. Морио хонхор хотгор газар хэвтүүлж /сургасан/ нуугдаж отоо хийж болох боловч, элсэнд булж нуугдах нь түүхэнд байгаагүй, байх ч боломжгүй зүйл байхаа. Киноны үйл явдал амьдралд нийцсэн байж болохоор байх хэрэгтэй.
За бас арай хэт их мэдээд байна уу? Гүй юу? Махир сэлмээр хатгаж болохгүй гэж хэн хэлээд өгөө вэ ? Чамд. Зөвхөн цавчих зориулалттай юм бол үзүүргүй бөөрөнхий ч юм уу дөрвөлжин ч юм уу үзүүртэй хийх байсан байлгүй дээ!!!!!
Өөрсдөө ойлгохгүй л тууж яваа дөө. Үнэхээр үзээд нүд уйдмаар үйл явдлуудтай, чих залхмаар хашгирч бархирч орилж чарласан … Заза тоочоод байвал дуусахгүйм байна. Монголд кино урлаг хөгжөөд холивүдтэй эн зэрэгцэж очлоо гэдэг ерөөл өргөе өө.
Маш зөв.Рекламнд нэг сүүмгэр нүдтэй бүсгүй байнга шүү.Одоо гарч буй нэр нь өөр болохоос өгүүлэмж нь бүгд адилхан кинонуудыг театрт хүн тоож үзэхээ болиод ТВ-д очиж байж л нэг хүмүүст хүрэх юмуу даа.Зарим хүчирхийлэлтэй муухай үзэгдэлтэйг нь айлууд сэжиглээд гэртээ үзэхээ ч больжээ. Жүжигчдийн сонголт,найруулга энэ тэрийг бол зүгээр л орхи цаашаа.Ахмад авъяаслаг найруулагч Жигжидсүрэн нарын эрхэм хүмүүс яасан их бухимддаг болдоо хөөрхий гэж.
санал нэг байна. Гэртээ муухай кино үзмээргүй санагддаг. Уйлаан майлаан гэмт хэрэг хүчирхийлэл орилоо хашгираан хэрүүлтэй кино гэртээ битгий үзээрэй. Хүүхдийн хажууд бүр болохгүй
кино урлаг аль үжээ мөхсөн шүү дээ Хэцүү даалгавар 1990он тэрнээс хойш гайгүй кино олж харсангүй хуучны жүжигчид ямар чадвартай тоголдог байсан билээ дээ аргагүй дээ тэр үед СУИС гэж байсан биш өөрийнхөөрөө л тоглон зохиол хүртэл янзтай одооны хүүхдүүдийн хийсэн кино дээхэн үеийн жүжгийг ч барахгүй лдээ сургууль юу заан шавь тийм л кино бүтээн хошин шогийхон нэртэй малнууд кино алхаа болио
zuv uu zuv
лхагваа муу туучий алуурчин баатар юм уу үзэхээс дургүй хүрмээр болж өгөхгүй юм билээ зөв бичиж
Зөв сэдэв хөнджээ. Монгол киноны дүр сонголт жүжиглэлт үнэхээр тааруу болсон болохоор сүр дуулиантай нээлтээ хийлээ гэсэн кинонуудаас үзэх сонирхол бага төрдөг. Байтаг богд-ийг үзсэн ёстой яахав дээ л болсон байсан бас Говийн домог-ийг сүртэй рекламдаад байхаар нь үзсэн. Монгол кинондоо гадаад хүн биш сайхан монгол дүр эрж хайж байгаад тоглуулчихгүй яав даа, бас Лхагвасүрэн естой онцгүй байсаан.
Говийн домог киног өдөр болгон бараг мэдээ бүрд зурагтаар рекламдахаа болиочээ !!,зүгээр л нэг мэдээ үзмээр байх юм.өдөр болгон харсаар байгаад,залхаж байна.
Битгий мэдээ үзэж бай. 100/ хар мэдээ. Стрессдэнэ.
Одоогийн киноноос хэрүүлгүй кино гэж байдаг болов уу? Нэг ч байхгүй. Зарим нь бүр 99/ нь хэрүүл. Солонгос савангийн дуурийг дууриасан.
Тийм шүү. Энэ жүжигчдээс илүү тэр найруулагч дүр сонгогсдын буруу гэж боддог. Юу гэвэл тэд кино байтугай нэвтрүүлэгт заавал олонд танигдсан хүнийг л оруулах гээд байдаг юм билээ. Өөрсдөө шинэ дүр шинэ хүнийг олонд таниулах чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд л олонд танигдсан хүмүүсийн араас гуйгаад гүйгээд байдаг байхаа. Чадваргүй юмуу залхуу найруулагчдаас болж байгаа байхаа. За тэгээд жаахан холоос хайж байгаа нь хэлээ зажилсан мисс, модел бөх дуучин гээд л тэндээ эргэлдээд байдаг болчихсон доо.
Өө тэгэхээр чинь хамаг мөнгөө хар элэгтэнд өгөөд урлагийнхан чинь шатчийшдээ. Өнөөгийн кино шүү юм чинь бүгд мөнгөнийх болохоор муухай шдээ. Тэгээ л гэр бүлээрээ гол дүрд маазарцгаажийхад чинь яшиг зүгээо
Би шинэ Монголын кинонуудаас ганцхан Миний муу аав МУСК (2010) бусад кинонууд миа шүү Миний муу аав гайгүй хийсэн байна лээ
mash zuv sedev jvjigchid ur chadvaraa hugjvvlehees ilvv guulah hutluh n ih boljee zarlm n bvr nevtrvvlegch geech yahav sonirhoj bolno vzegchdee hvndleh heregtei orchin veiin kino gej avahiim daanch alga da odoo televizeer garch bgaa bld 4iin hair gedeg kinogoor uy vzvvleh gesiim bol arai dengvv archaagvi zaluuchuud uamar ch vlger duurialgvi ch.bold geed saihan chadverlag jvjigchin iim archaagvi kinod toglosond haramsaj blaa saihan haand mash goy toglodog jvjigchin shvv de
санал нэг байна. юуны өмнө хошин шогийнхон нэртэй сэжгийн гарууд киноноос зайлах.
Mongol erchuud tegj ih usan nudleed uilaad baidaggui. Undestnii huvid mahan hunstei ,ers tes uur amisgaltai, urgun uudam nutgaa dagaad ershuud undestend orno.Jijig gazartai, budaan hunstei, zuulun nam dor gazariin emseg erchuudiig duuraij uilj unjaad, heruul haraal duuraigaad hol yavahgui.Nuguu talaar erliiz hurliizuud n ihseed erchuud n denduu emseg nyalzrai bolj bna.Tiimees jujigchidee sain beldeh tal deer surguulid n anhaarch, huuchnii jujigchdees zuvluguu avah n chuhal.Naad solongos kinogoo tolgoinoosoo avch hayasan tsagt mongol hunii dur garch irnedee
Зөв шүү. Гадуур явж дүр хайж судалгаа хий л дээ. Залхуу болж дээ өнөөгийн найруулагчид
hedhen nuhur l eeljileed toglood bdag,zodoon bsan ch hair bsan ch,ineedmiin bsan ch nuguu heden ulig bson hed.zalhaj bn.gudmaar yabj bga yanz yanziin humuus bn shde tend dund goe goe duruud ch bga,shalgad avj bno shde
” ГОВИЙН ДОМОГЧ ДЭЭ НЭГ ИХ ХАШГИРЧ ГУАГЧСАН ХҮМҮҮСЭЭС ӨӨР ЮМГҮЙ Ш ДЭЭ ТЭР ЛХАГВААГЭЭ
ALIA ODONCHIMEG KINO XIISEN GENE
Үнээн үнэн, ёстой загатнасан газар маажих шиг хэллээ.Энийг тэр кино найруулагч нарт заавал үзүүлж уншуулах юм сан.даанч биеэ тоосон ихэмсэг амьтад нь ярвалзаад тоох ч үгүй биз. Уг нь манайхан кино урлагын арвин баялаг туршлагатай, уламжлалтай улс шүү дээ. Дэлхийн кино хийх нь ч ёстой ямай биз. Монголчууддаа тоогдсон кино хиийж чадвал их юм.
Yag unen humuus mash zuv dugnejee. mongol kino uzehees durgui
hurdeg. Kino zohiol uhaantai yumnii ni baij baigaa, nairuulj baigaa, togloj baigaa geed unen hugiin?! Dandaa orilj hashgirsan, huch hereglej erguutsen, tun yaduu setgelgeetei, uul ni urlag kinonii uureg gej neg yum baih l yostoi baih, ene tsag ue sain saihan yum bagatai baihad muu deer ulam muu bolgoh l zuil hiij bna. iim kino uzej baihad barag gemt hergiin too nemegddeg biz!!!!!!!!!
Гарьд магнай киноны эхэлхэд дуугардаг ая сэтгэлд хоногшсон сайхан ая.
Киноны хөгжим бас их чухал байна.
Гарьд магнайн хөгжим л лав бяр ухаан нэмэх шиг болдог ая.
Mongol kino gej haashaa yasan yum bdg yum
Зөв сэдэв хөнджээ. Миний мэдэхийн алдарт Цагааны 2 хүүгийн дүр кино болгонд давтагдаад их уйтгартай байдаг шүү дээ.Үүнийг анхаарч үзээрэй.
Ганц гялтайх нь “Би нар”
Ах дүү жүжигчин Төмөрбаатар, Төмөрхуяг нараас бүүр залхаж байна кино болгон дээр л энэ 2 ах дүү маийн эзний дүр бүтээдэг Төмөрбаатар нь би Цэдэнбал даргын дүрд тоглож төрийн шагналт болсондоо ичиж байна шагналаасаа татгалзлаа гээд хуцаад байсан дараа нь дахин цэдэнбал даргын дүрд тоглоод би энэ гайхамшигтай хүний дүрийг бүтэээж байгаадаа тулйын их сэтгэл хөдөлж байна гээд бсан ичдэггүй новш
амьдралын зорилго төлөвшөөгүй шахам залуус,амьдралын хязгаарын хэлбэр хөөж найруулж Түүнийгээ мундаг гэж бодож, ухамсар сул эмэгтэй жүжигчид Тоглосон болж хялам цялбам хийж