Увс аймгийн сумдын хэсгийн төлөөлөгчид насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргээр шалгагдаж байгаа юм байна.
Хэрэгт холбогдсон Өндөрхангай сумын цагдаа М болон Зүүнговь сумын цагдаа Д нарт сахилгын шийтгэл тооцож ажлаас нь халжээ. Улмаар Мөрдөн байцаах албаны тусгай субьектийг мөрдөн шалгах хэлтсээс уг хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.