Үндэсний бөхийн “Увс нуур” гал байгуулагдсаны 20 жилийн ойн болж, ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан энэ сарын 19-ны өдөр “Бөхийн өргөө”-нд болсон билээ. Сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсоны улмаас заал, танхимын болон үндэсний баяр наадамд барилдах эрхээ хоёр жилийн хугацаатай хасуулсан, улсын гарьд Ө.Бат-Орших нутгийнхаа дэвжээний нэрэмжит барилдаанд зодоглосон юм.

Тэгвэл эл асуудлаар Б.Бат-Эрдэнэ аваргын удирдаж буй Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр/2019.05.20/ мэдэгдэл гаргаж, гарьд Ө.Бат-Оршихын барилдах эрхийг сэргээгээгүй гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн