Хятдад найман уурхайчин газар доор гацжээ

2019-05-17 13:231min0
uurhai

БНХАУ-ын зүүн хойд Хэйлонжан мужид төмрийн хүдрийн уурхай өнөөдөр (2019.05.17) өглөө усанд автсаны улмаас найман уурхайчин газар доор гацжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, осол баасан гарагийн өглөө 03.00 цагийн орчим болсон бөгөөд тэр үед газар доор 43 уурхайчин ажиллаж байжээ.

Одоогийн байдлаар 34 хүнийг уурхайн гүнээс гаргаж чаджээ. Газар доор үлдээд байгаа найман уурхайчныг аврах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уурхайчдыг аврахаар 300 аврагчид дайчлагдан ажиллаж байна.

Синьхуа агентлаг

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй