2019-05-15 11:381min00

Дулаан хаах хугацааг нэг өдрөөр сунгалаа

paar

Цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан  “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК  хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны тавдугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгалаа.

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг ч нэг өдрөөр хойшлууллаа.

Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварын хугацаа тавдугаар сарын 16-наас эхлэхээр болжээ.

Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан бөгөөд цаашид ч хэрэглэгчид /засварт зогссоноос бусад/ хүссэн үедээ дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй