Цаг агаарын хүндрэлтэй байдлаас хохирол амссан малчдад ямар тусламж, үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Тодруулбал, Өмнөговь аймагт энэ сарын 13-нд хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болсны улмаас олон тооны мал үрэгдэж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Иргэдэд цаг агаарын сэрэмжлүүэх дохио, анхааруулгыг хэвлэл мэдээллээр цаг алдалгүй хүргэж байсан талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлж байна.
Өчигдрийн байдлаар /уржигдар 2019.05.13/ Өмнөговь аймагт 2000 орчим бог мал үхжээ. Түүнчлэн талийгаачдын ар гэрт мөнгөн тусламж үзүүлэх юм байна. Одоогоор хараахан шийдвэр гараагүй байгаа бөгөөд ойрын хугацаанд аймгийн Онцгой комисс хуралдаж шийдвэрээ гаргах тухай тус аймгийн засаг дарга онцоллоо.