АНУ-ын төрийн тэргүүнд нэр дэвших гурван хүнийг “хэтэрхий хөгшин” гэж үзжээ

2019-05-13 14:361min0
5555555

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байдан, Вермонт мужийн сенатч Берни Сандерс нарыг тус улсын Тагнуулын төв газрын захирал асан Роберт Гейтс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гол гурван хүнийг “хэтэрхий хөгшин” гэж мэдэгджээ.

Тэрбээр Роберт Гейтс “Си-Би-Эс” сувагт өгсөн ярилцлагадаа 72-тай Трамп, 76-тай Байден, 77-той Сандерс нарыг ийм өндөр насандаа “төрийн тэргүүн байхад шаардлагатай эрч хүч”-тэйгээр ажиллаж чадахгүй гэж мэдэгдсэн байна.

“60 насанд ч сонор соргог ухаантай байна гэж бодохгүй байна” гэжээ.  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн аян 2020 оны хоёрдугаар сараас эхлэх юм.

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн багт ажиллаж байсан тэрбээр 1988, 2008 оны сонгуульд оролцсон ч хоёуланд нь нэрээ татсан юм. Сандерсын хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөнө гэжээ. Харин Дональд Трамп 2016 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолынхоо үеэр л 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж зарласан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй