ХӨСҮТ: “Бургер Кинг”-ээс хордчихлоо гэсэн мэдээлэл ирээгүй байна

2019-05-07 13:40
burger king

Зайсан дахь “Бургер Кинг”-ээр үйлчлүүлсэн иргэд хоолонд хордож, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэх мэдээлэл цацагдаад байна. Уг мэдээллийн талаар ХӨСҮТ-өөс НМХГ-т мэдэгдсэн гэж байгаа юм. Тэд хоолноос хордсон байж болзошгүй гэх гурван иргэн хандсан гэдгийг мэдэгдсэн аж. Улмаар Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар тухайн “Бургер кинг” салбар болон ХӨСҮТ-д хяналт шалгалтын ажлыг хийж байна гэж мэдээлэв.

Энэ талаар бид ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

-Бургер Кинг-ийн хоолноос хүмүүс хордоод ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл байна, үнэн юм болов уу?

-Үгүй. Манай тасгийнхан тийм асуудал байна уу, үгүй юу гэсэн судалгаануудаа авч байна.

-Бургер Кинг-д хоол идээд хордлогонд орчихлоо гэсэн хүн ирээгүй юм уу?

-Үгүй. Яг тэндээс хордчихлоо гэсэн мэдээлэл ирээгүй гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй