Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.07) хуралдааны эхэнд тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бөгөөд түүнийг улираан томилох саналыг гишүүд гаргасан юм.
Ийнхүү байнгын хорооны гишүүдийн 91.7 хувийн саналаар Б.Чойжилсүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар улираан сонголоо.