Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.07) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилохыг 94 хувийн саналаар дэмжсэн юм.

Д.Хүрэлбаатар нь өнгөрсөн долоо хоногт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд өнөөдөр тус байнгын хороо түүнийг ажлаас чөлөөлөхийг, мөн Д.Занданбатыг 92.3 хувийн саналаар Ерөнхий аудитороор томилохыг дэмжлээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн