Компанийг захирлыг дарамталж байгаад авсан гэх 4 сая долларын хэрэгт шалгагдаж буй Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэргийг шалгах явц сүүлийн үед удаарширч байгааг Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд сануулжээ.
Нийслэлийн Прокурорын газар хяналт тавьж АТГ-ын шалгаж байгаа энэ хэргийн дуулианаар Д.Дорлигжавыг Ганцхудагт саатуулаад гаргасан. Анх энэ дуулианыг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2014 онд анх олон нийтийн сүлжээгээр дэлгэж байсан юм.
Харин Т.Ганболд саяхан medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа
-Энэ хэрэг одоогийн байдлаар АТГ-т шалгагдаж байна. Олон улсын практик дээр хөдөлшгүй нотлох баримттай гэмт хэрэг. Хаашаа ч бултах аргагүй. Энэ хэргийг яаж шийдэх нь үү, ямар үр дүн гарах нь уу гэдгийг хууль шүүхийн байгууллагуудын толгой өөрчлөгдсөн энэ цаг үед харья. Энэ хэрэг сүржин эхэлсэн. Харин одоо даржин байдалд орчихсон байна. Би долоо хоног болгон “Яагаад та нар чимээгүй болчхов” гээд гомдол өгдөг иймэрхүү л байдалтай явж байна. Өнөөдөр энэ хэрэг нууц биш хэн бүхэн мэдэж байгаа. АТГ-ын хэнд харьяалагдаж, хууль хяналтын байгууллага ямар түвшинд шалгагдаж байгаа гэдгийг олон нийт мэдэж байгаа. Хууль хяналтын байгууллагын удирдлагууд яаж ажиллах нь уу гэдгийг ард иргэд харахаар хүлээж байна хэмээн хэлжээ.
1 comment
Энэ дорлиг арай хэтэрхий эх лрон элгэн түмнийг доромжилж хууль шүүхийг өөртөө ашигтайгаар эргүүлж ххгарч үхтлээ баяжсаны нэг жишээ шаргамлрьтод байгаа 10- д хауч байшингуудын цогцолбор болно.дорлинжавын 7 байшин гэхээр шаргаморьтийнрон бүгд мэлнэ юун нямдоржийн хаус хажууд нь жорлонгн амбаарл гэсэн үг.хөх тэгнэр гэсгээнэ л угаасаа…