Монголбанкнаас Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр болон “Банкны хөгжил – 95 жил ” аяны хүрээнд “Хувь хүний санхүү” хичээлийг сонгон судалж буй 1-р курсийн оюутнуудын дунд “Хэн сайн санхүүч болох вэ?” сэдэвт АХА тэмцээнийг зохион байгууллаа.
Уламжлал болон дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Улаанбаатар эрдэм их сургуул, Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн 70 гаруй оюутан оролцож, оюун ухаан, мэдлэг чадвараа сорилоо.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар санхүүгийн онолын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Тэмцээний эхний гурван байранд МУИС-ийн оюутан Б.Пүрэв, ХҮИС-ийн оюутан М.Баасандолгор, МУИС-ийн оюутан Ж.Отгонбаатар нар шалгарч, Улаанбаатар Эрдэм их сургуулийн оюутан Д.Барсбаатар, МУИС-ийн оюутан Б.Оюунбилэг тусгай байрыг хүртлээ.