Нийслэлийн хэмжээнд 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Онцгой Байдлын Ерөнхий газраас газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх загварчилсан сургуулилалтыг зохион байгуулж эхэллээ.
Сургуулилалттай холбогдуулан 25-ны Пүрэв гарагийн өглөө 07:00-09:30 цагийн хооронд Улаанбаатар хотын зам тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох Хотын даргын захирамж гарсан.
Иймд маргааш буюу 4 дүгээр сарын 25-ны Пүрэв гарагт Монгол дахь Японы ЭСЯ виз мэдүүлэх болон ерөнхий үйлчилгээ үзүүлж эхлэх цагийг 10:30 болгон өөрчилсөн тухайгаа мэдэгдлээ.
Иргэд, үйлчлүүлэгчдийг нөхцөл байдлыг ойлгон цагаа тохируулж ирэхийг зөвлөв.
Эх сурвалж: Монгол дахь Японы ЭСЯ