Цагдаагийн ерөнхий газарт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх” чиглэлээр ажиллаж байна.
Тус ажлын хэсгээс “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т заагдсан яам, агентлаг, орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах, Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах юм.
“Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүний ажиллах чиглэл:
- Төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн, хүнд суртал, чирэгдэл, учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан, иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих
- Төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв, ил тод болгосон эсэхэд хяналт тавих.
- Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт тавих
“Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүнд тавигдах шаардлага”
- Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн.
- Дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, хяналт, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх.
- Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй байх.
- Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаагүй.
- Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх.
- Ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй байх, намын гишүүн бол түүнээс түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх.
Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах сонирхолтой дээрх шаардлагыг хангасан иргэд холбогдох хүсэлт, мэдээллээ төрийн албан хаагчийн анкетын хамтаар 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 02-ныг хүртэл доорх утсаар авч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 91119616, 98116925 дугаарын утаснаас лавлана уу.
ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ