Нийгмийн даатгалын байгууллага нь ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлж даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Нийгмийн даатгалын байгууллага нь 2018 онд 2,1 их наяд төгрөгийн НДШ-ийн орлогыг бүрдүүлж 1,8 их наяд төгрөгийн зарлага санхүүжүүлж, нийт 650 мянга гаруй хүнд нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлсэн байна.
Нийгмийн даатгалын Ерөнхий газар