Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийг түрээнд хоёр дахь номын санг өнөөдөр нээлээ. Нийт 120м2 талбайтай, 6000 орчим номтой уг номын сан 09:00-18:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх аж.
Номын сан хоёроос дээш насны бүх иргэдэд зориулагдсан тул бага насны хүүхдэд зориулсан зурагт номоос эхлүүлээд дэлхийн сонгодог зохиолууд, хууль дүрмийн эмхтгэлүүд ч байгаа юм. Төслийн хүрээнд анхны номын санг өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд байгуулсан бол энэ жил тус дүүргийн 15 дугаар хороонд байгуулж, өнөөдөр нээлтээ хийсэн юм. Тус номын сан 6000 орчим номтой бөгөөд номын санг баяжуулах ажил цаашид үргэлжилнэ гэдгийг Засаг дарга Ж.Сандагсүрэн онцлов. Номын сангаар иргэд чөлөөт цагаараа болон цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулахдаа үйлчлүүлэх боломжтой юм.