Утаа тортогжилт ихтэй 11 автобусыг зогсоов

2019-04-08 15:391min0
awtobus

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн автобусны утааны тортогжилтын хэмжээнд хяналт тавьжээ. Шалгалтаар Эмсид ХХК, Трансбус ХХК, Сутайн буянт ХХК-иудын нийт 11 зорчигч тээврийн автобусны утааны тортогжилтын хэмжээ стандартаас хэтэрсэн зөрчил илэрчээ.

Иймд тус автобуснуудын үйлчилгээг түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулан, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар өгч, холбогдох засвар үйлчилгээг хийлгэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй