ӨАБНУ-ын Крюгерийн үндэсний паркад нэгэн заан хулгайн анчныг үхтэл дэвслээд арсланд идүүлэхээр өгчээ.
Хирс агнахаар явсан хулгайн анчны ар гэрийнхэнд энэ тухай мэдээлсэн байна. Эрлийн багийнхан хулгайн анчны цогцсыг удаан хугацааны турш хайсан боловч гавлын яс, өмд хоёроос бусдыг нь бүгдийг нь идчихжээ. Паркийн удирдлагууд амиа алдсан хүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
“Крюгерийн үндэсний паркийн нутаг дэвсгэрт хууль бусаар, явган орох нь хориотой. Дархан цаазат газар олон аюул заналхийллийг дотроо нууцалдаг болохоор энэ явдал хүмүүст сургамж боллоо” гэж паркийн удирдлагууд мэдэгджээ.
Крюгерийн үндэсний парк хулгайн ангийн асуудалтай байнга тулгардаг. Учир нь Азийн орнуудад хирсний эвэр өндөр эрэлттэй хэвээр байгаа юм.
Эх сурвалж: bbc.com
1 comment
manai Hurelsuh Nyamdorj Undarmaa ntr MAH-iin hulagichuudiig devselchiheesee