М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Зөвшилцөх тухай” албан бичиг илгээв.
ЗӨВШИЛЦӨХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэжээ.
Максимын Чинбат нь:
1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.
Содонгийн Алиманцэцэг нь:
1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор
2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор
2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор
2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга
2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор
2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.