“Хүүхдийн кабинет”-ыг уртасгасан цагаар ажиллуулах хугацааг сунгав

2019-04-08 14:481min0
huuhdiin kabinet

Томуу, томуу төст өвчний хүрээнд НЭМГ-ын даргын 2019 оны 03 дугаар сарын 29–ний өдрийн “Хүүхдийн тусламж, үйлчилгээнд зохицуулалт хийх тухай” А/50 дугаар тушаалын дагуу дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулах хугацааг нэг сараар сунгасан байна.

Тухайлбал, дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ыг энэ сарын 1-нээс ирэх сарын 1-ний өдрийг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, эмч ажиллагсдын илүү цагийн цалин хөлсийг зохих ёсоор шийдвэрлэхээр болжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй