Хойд Солонгос улс Ханойд АНУ-тай хийсэн ч үр дүнгүй болсон дээд хэмжээний уулзалтаасаа сарын дараа Вьетнам дахь Элчин сайдаа солихоор шийджээ. Энэ талаар “Рёнхап” агентлаг мэдээлсэн байна.
Одоогийн Элчин сайд Ким Мён Иль өнгөрсөн баасан гарагт (2019.04.05) Вьетнамын дэд Ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинютэй уулзсан гэнэ. Тэрбээр 2015 оны наймдугаар сараас Элчин сайдыг тэргүүлж байгаа юм.
Харин эх сурвалжийн мэдээллээс үзвэл БНАСАУ-ын удирдлагууд Вьетнам руу илүү өндөр түвшний дипломатчийг явуулж магадгүй байна. Учир нь Ханойтой хоёр талын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: russian.rt.com