Amazon компанийн тэргүүн Жефф Безос эхнэрээсээ салахдаа компанийнхаа нийт хувьцааны 75 хувь, эхнэрийнхээ “The Washington Post” сонин, “Blue Origin” компанийн бүх хувийг өөртөө авч үлджээ. Энэ тухай салсан эхнэр Маккензи Безос пүрэв гарагт “Twitter” хуудсаараа мэдээлсэн байна. “Жеффтэй гэр бүл салах үйл явцыг хамтын дэмжлэгтэйгээр дуусгасан, бидэнд эелдэг хандсан бүх хүнд талархаж байна” хэмээн тэрбээр бичжээ.
Түүнчлэн хатагтай Безос экс нөхрөө Amazon-ы багц хувьцаагаар нь санал өгөх эрхтэй гэсэн байна. Энэ нь Жефф компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч хэвээр үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 890 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн баян хүн хэвээр үлдэнэ. Amazon корпорацийн тэргүүн Жефф Безос өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд 25 жил ханилсан эхнэр Маккензи Безосоосоо салж байгаагаа зарласан. Тэд 1993 онд гэрлэсэн бөгөөд гурван хүүтэй. Мөн нэг охин Хятадаас өргөн авсан.
Тэд Amazon интернэт дэлгүүрээ гараашдаа хамтдаа нээж байсан түүхтэй. Алдарт хос салах болсноо зарласны дараа хэвлэлүүд Жефф Безосыг хөршийнхөө 49 настай теле хөтлөгч Лорен Санчес Уайтселлтэй холбоотой болохыг мэдсэн юм.
1 comment
Сүүлийн хүүхэн хөрөнгөнд нь болж байна.