Америкийн хөлөг онгоц далайн дээрэмчдийн халдлагад өртөх болжээ

2017-04-25 13:341min0
сомалийн далай

Африкийн Сомалийн далайн дээрэмчид АНУ-ын худалдааны хөлөг онгоц руу зургаан удаа  халджээ. Энэ талаар Америкийн цэргийн командлалын тэргүүн дуулгасан байна. Шинжээчдийн хэлж буйгаар энэ бүсэд ган гачиг нүүрлэж өлсгөлөн гарч байгаа нь далайн дээрэм ихсэх болсон шалтгаан болж байгаа гэнэ.

Өмнө нь АНУ болон бусад орнууд багагүй хугацаанд далайн дээрэмчдийн эсрэг цэргийн ажиллагааг явуулсан байна. Үүний дараа Сомалийн далайн орчимд байдал эрс сайжирсан аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй