Унгар улсын нийслэл Будапешт хотноо Монголын соёлын өдрийн нээлт өнөөдөр (2017.04.25) боллоо. Тус хотын Вөрөшмартын талбайд Монгол улсыг гадаадад сурталчилан таниулах соёлын өдрүүд энэ сарын 30-н хүртэл үргэлжлэх юм байна. Энэ үйл ажиллагааны нээлтэнд Монгол улсаас Унгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд З.Батбаяр болон эрдэмтэн судлаач, оюутан залуус болон зочид төлөөлөгчид оролцжээ.
“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ зохион байгуулж байгаа аж.