Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комисс өнөөдөр (2019.04.03) хуралдаж зарим асуудлыг хэлэлцсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хуралдааны үеэр нэмэлт асуудал дээр НИТХ-ын дарга Р.Дагва үүрэг өглөө.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамбын овооны орчимд хамгаалалтын бүсэд байдаг зөвшөөрөлгүй буусан 30 айлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм. Тухайн бүсэд айл өрх буулгах боломжгүй тул холбогдох албаны хүмүүст мэдэгдэн, Сонгинохайрхан дүүргийн удирдлага, Газрын албатай хамтарсан уулзалт зохион байгуулахыг хурлын дарга үүрэг болголоо.