ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томиллоо

2019-04-03 18:481min0
damdintseren

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ШШГЕГ-ын даргын томилгоог хийсэн байна. Тодруулбал, ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга Д.Дамдинцэрэнг энэхүү албан тушаалд томилжээ.

Тэрээр эрхзүйч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байсан. ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай юм байна.

Өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан бөгөөд ийнхүү түүний орыг залгах хүн томилогдлоо.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй