Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 90,100м хайс хашлага байдаг бөгөөд өдөр ирэх тусам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хөдөлгөөн тусгаарлах хайсыг шинээр байрлуулах хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа гэж албаныхан үзэж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1041 дугаар захирамжаар хотын төв гудамжуудад байрлуулах шаардлагатай байгаа 10000м хайсны эхний ээлжийн 4820м хайсыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нямьяанжүгийн гудамжинд байрлуулахад бэлэн болжээ.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тээврийн хэрэгсэл жолоодох явцад зөрчил гарган хайс хашлага эвдсэн 1935м буюу 55 тохиолдлыг Тээврийн цагдаагийн албатай хамтран илрүүлж, хохирлыг нөхөн төлүүлсэн.

By updown

One thought on “4820м авто замын урсгал тусгаарлах хайсыг байрлуулахад бэлэн болжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн