Өнөөдөр (2019.03.18) УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар улс төрийн шинэ нам байгуулж буйгаа мэдэгдлээ. Л.Болдын хэлж байгаараар энэ нам нь “Монголын төлөө цохилох зүрхтэй хэн бүхэнд нээлттэй гэнэ. Шударга ёсны төлөө өөрийгөө золиослоход бэлэн хэн бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна гэж тэр бас хэлэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН-аас хөөгдсөнөө бурхны тавилан байсан гэж бодож байна. Шинэ улс төрийн хүчин зохион байгуулах боломжийг тэнгэр бурхан бидэнд олгож байна гэж харж байна гэж мэдэгдлээ.
Нам үүсгэн байгуулах хурлыг ойрын хугацаанд зарлан хуралдуулах бөгөөд энэхүү хурлаар намын нэр, дүрэм, үзэл баримтлалыг батлах юм байна.