Венесуэл улсад ажиллаж буй Кубын эмч нарын нэг Янсьер Ариас Венесуэлийн засаг захиргаа эмнэлгийн тусламж үйлчилгээг сонгуулийн өмнөх дарамт шахалтын хэрэгсэл болгон ашиглаж байна хэмээн мэдэгдлээ. Түүний хэлснийг “The New York Times” сонинд дамжуулсан байна.
Ариасын хэлснээр эмнэлэгт түүн дээр 65 настай өвчтөн зүрхний дутагдлын улмаас ирсэн гэнэ. Түүнд хүчилтөрөгч нэн яаралтай хэрэг болжээ.
Гэтэл эмнэлэгт байрлаж байсан цэргийнхэн түүнийг өвчтөнд туслахыг хориглож, сонгууль дөхөх үеэр л эмч нар өвчтөнүүдэд хүчилтөрөгч залгаж болно гэсэн гэнэ.
Ариас мөн энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдсэн байна.