УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн учраас УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд өнөөдөр хуралдах гэж байна. Ээлжит бус чуулганаар хуулийн байгууллагуудыг хамарсан цөөнгүй томилгоо хийгдэнэ. АТГ-ын дарга, дэд дарга болон УЕП-ын орлогчийг солих асуудал яригдаж байгаа нь УИХ-ын ээлжит бус чуулганыг анхаарагчдын тоог нэмж байна.
УИХ дахь намын бүлгүүд болон Байнгын хороод Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
2 comments
ah iin buleg gj bgaamuu
AN -iin buleg baigaamuua