ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийн жолооч өнөөдөр зам тээврийн осол гаргажээ. Осол өглөөний 07.00-08.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ буудал орчимд гарчээ.
Энэ үеэр нэг хүн газар дээрээ харамсалтайгаар амиа алдсан гэнэ. Жолооч явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон гэсэн урьдчилсан мэдээ ирж байна. Хэргийн газрын үзлэг ид явагдаж байгаа учраас ТЦА-наас мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.