БНСУ-д ажиллах нийслэлийн иргэдийн цахим бүртгэл маргааш эхэлнэ

2019-03-10 11:461min0
korea

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ба Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2019 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах иргэдийн цахим бүртгэл энэ сарын 11-ний 09:00 цагаас эхэлж, 12-ны 18:00 цагт дуусна. Ингэхдээ зөвхөн нийслэлийн есөн дүүрэгт цахимаар бүртгэлийн дугаар олголт явагдах юм байна.

Цахим бүртгэлийн дугаар олгох системд http://solongos.hudulmur-halamj.gov.mn линкээр нэвтэрч өөрийн мэдээллийг бүртгүүлнэ.

Харин орон нутагт буюу 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл шууд явагдах юм байна. Хугацааны хувьд, 2019 оны гуравдугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд 09:00-13:00, 14:00-18:00 цагт бүртгэх аж. Бүртгүүлэх иргэд өөрийн биеэр очих ба анкетыг бүртгэл явуулж буй байран дээрээс тараана

Нийслэлийн есөн дүүрэгт цахимаар бүртгэлийн дугаар авсан иргэд мөн энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдийн 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд харьяа дүүрэгтээ өөрийн биеэр очин бүртгүүлж, анкетыг бүртгэл явуулж буй байран дээрээс авна.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй