Өрсөлдөгч байсан Nestle компани ба Starbucks кофены сүлжээ өнгөрсөн жил хамтын ажиллагааны түнш болсноо зарласан бөгөөд энэ жил тус хоёр компани хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөгөө танилцуулжээ. Nestle компанийн зүгээс бүтэн шошийн кофе, мэргэжлийн аргаар нунтагласан кофе, Nestle компанийн капсултай кофены брэнд Nespresso ба Nestle-гийн Dolce gusto кофены системийг нэгтгэж бүтээсэн Starbucks-ын капсултай кофе зэрэг 24 төрлийн шинэ бүтээгдэхүүнийг дэлхий дахинд танилцуулахаа мэдэгдсэн байна.
2018 оны наймдугаар сард Nestle компани 7.15 тэрбум доллароор Starbucks-ын жижиглэн худалдааны бизнесийн борлуулалтын эрхийг авсны дараа дээрх хоёр компани анх удаа шинэ бүтээгдэхүүн гаргаж буй нь энэ аж.
Судалгаанаас үзвэл, 2017 онд олон улсын кофены зах зээл 2 хувиар өсчээ.