Гавъяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид нас барсан хэрэг нийгмийн анхаарлыг татаж байна. Хууль хяналтын зарим байгууллагаас түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэх мэдээлэл өгч байгаа хэдий ч гадны нөлөөтэй нас барсан гэдэг сэжиг ч олны дунд нэлээд явж байна.
Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт талийгаач Л.Бямбаа дүүгийнх нь хүүхэд бурхан болсон гээд хөдөө явах ажилтай боллоо гэдгээ хүүхдүүддээ хэлж байжээ. Пүрэв гарагт бэр нь хадам ээж рүүгээ залгахад утсаа авахгүй байсан тул ярьж байсанчлан түүнийг хөдөө явжээ гэж бодсон гэнэ.
Орой нь 18:30 цагийн үед талийгаачийн гэрт АТГ-ын хүмүүс ирж нэгжлэг хийсэн тухай ааваасаа бэр нь сонссон байна. Энэ талаар ээждээ дуулгах гэсэн боловч бас л утсаа аваагүй аж.
АТГ-ынхан ээжийг нь авч явсныг талийгаачийн ажлын газрынхан хүүхдүүдэд нь дуулгажээ. Ингээд талийгаачийн гэрийнхэн АТГ дээр очиход байцаагч нь дулаан хувцсыг нь захьсан юм байна.
Баасан гарагийн өглөө талийгаачийн ар гэрийнхэн байцаагчтай нь холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан гэнэ. Ингээд байцаагчийг нь хайсаар тухайн өдрийн ажлын цаг ч дуусчээ. Бямба гараг амралтын өдөр учраас хорих ангид хүн оруулдаггүй гээд мөн л уулзаж чадаагүй байна.
Харин талийгаачтай ажлын газрынх нь хүн уулзахад “маргааш орой ирвэл ирэхгүй юу, энд хүлээгээд яах вэ” гэж хэлсэн байна. Тэрээр амралтын өдөр таарсан учраас 48 цагийн хугацааг сунгах боломжгүй тул өөрийгөө суллагдана гэдгээ ч мэдэж байсан бололтой.
Гэвч суллагдах хугацаа нь болсон ч суллаагүй бөгөөд талийгаачийн ажлынх нь газрын хүн илүү том асуудал үүссэн гэсэн мэдээллийг утсаар авчээ. Ийнхүү шөнийн 2 цагт бэр нь тоон мэдээлэл өгдөг гэх хүнтэй холбогдоход даргатайгаа яриулъя гээд утсыг тасалсан байна.
Тухайн үед хорих ангийн дарга, хянагч нар нь утсаа нэг нэгэндээ дамжуулж сандралдаж байсаар шөнийн 4 цагийн үед талийгаачийн нэг хүүхэд нь хорих анги руу орж, ээжийгээ 21:40 цагийн үед нас барсан гэдгийг мэджээ. 15:00 цагийн бүртгэлийн үед ээж нь зүгээр байжээ.
Талийгаачийг нас барсанаас хойш хоёр цаг хагасын дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Гэрийнхнээс нь нууцалж байгаад үүрийн 4 цагт буюу долоон цагийн дараа хэлсэн байгаа юм. Энэ хооронд талийгаачийн нэг хүү нь ээжийгээ асуухаар АТГ луу явсан байж.
Ингээд талийгаачийг ар гэрийнхэнд нь харуулалгүй морг руу авч явсан байна. Харин хоёр хүүхэд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүчээр орж ээжийгээ харж, зургийг нь авч амжсан аж. Гэтэл цагдаагийн алба хаагчид зургийг нь устгахыг завдсан ч хүүхэд нь зугатсан гэж талийгаачийн бэр Р.Мөнхзул хэвлэлд ярьжээ.
Тэрээр мөн “Ээжийг амиа алдахаас гурван цагийн өмнө гадуур байцаасан юм билээ. Тэр хооронд ээжийг дарамталсан, эсвэл хоолонд нь юм хольсон байх гэж би хардаж байна. Миний ээж яавч амиа хорлохгүй” гэжээ.
Шүүгчийг амиа егүүтгэсэн гэх мэдээлэлд зарим хүн итгэхгүй байна. Үнэхээр ч анхаарал татах хэд хэдэн зүйл бий.
-Саатуулах байрны ачаалал дийлдэхгүй байна гэх атлаа талийгаач эмэгтэйг яагаад ганцааранг нь хорьсон бэ?
-ШШГЕГ талийгаачийг оройны 21:40 орчимд амиа алдсан гэж мэдээлсэн. Энэ цаг үед хянагчид хэрхэн ажиллаж, камерт юу бичигдсэн байх вэ. Тэр дүрсүүд байгаа юу?
-461 ангийн хоригдлын тоо толгойг бүрэн бүтэн байгаа эсэхийг хянадаг оройн тооллого хэдэн цагт хийгдсэн бэ?
-Амь насаа алдсан шүүгчийн халааснаас гэрээслэл гарч ирсэн гэж байгаа. Хорих байранд бусдыг саатуулахдаа бие дэх бүх эд зүйлсийг хурааж авдаг. Үзэг, бал амиа егүүтгэж мэдэх хэрэгсэлд ордог. Гэрээслэл бичих үзэг, бал, цаасыг хэн өгсөн байх вэ?
-Гэрээслэл гээд буй цаасан дээрх бичгийн хэв талийгаачийнх гэдгийг ажлын биш өдрүүдэд хэн гэдэг албан тушаалтан, яаж тогтоосон бэ?
-Өглөө гэхэд суллагдах байснаа мэдэж байсан хүнд хорих ангид амиа егүүтгэх хүнд асуудал тулгарсан уу гэх мэт асуултууд хариултаа нэхэж байна.
10 comments
EKH ORNOO HUDALDSAN HULGAICH IIG IIM HUVI TAVILAN HULEEJ BGAA
баялгийн хараал хүрч дээ нэг нэгээрээ ингээд яваад өгөх юм болов уу
Амиа хорлох хүн биш гэнэ үү.Нээрээ ч тиймдээ .Ичих булчирхайгүй ,ёс зүйгүй хүн юу боллоо гэж амиа хорлохов дээ.
Nohoin vhleer Vhjee. Avilgiin hurungnduu cuns n horogdoh viidee. Ih nugel hjee. Hoid nasandaa hovdog bird bolj turuh ym bn
yahaaraa tursun ur huuhdiig oruulj eejiig ni haruuldaggui bn alaad haychihsan bhoor l haruulahgui gedrg bhdaa aimar ymaa zuv amidaraasai humuus nugel hiigeed saihan amidraad yavaad bhiinmaa ene hun aldag tamladag ulsiin hurhungu iddeg geed nugel hiideg humuus ih bhiinmaa
Энэ их мэдээд байгаа улсуудыг шалгачих.
шудрага шүүдэггүй болохоор ард иргэд тэр тусмаа бэр нь бараг л илрүүлчихээд байгаам биш үү,мундаг бэртэй юм өө,нүгэл хийвэл нүдээрээ л гардаг жамтай,ажлын өрөөгий нь шалгаад баримтжуулж шалгасан л байна,их но байсан болоод л амиа хорлож дээ
Энэ бол аллага. тэр өдрийн хуягууд, хорих ангийн дарга, гэрийнхэнээс нь нууж моргт хийх тушаал өг. өгсөн хүмүүс бүгд аллагыг мэдэж баыгаа
shalgaz byysaagvi baixad xen nernee byryyfgaxaa boli xvmvvsee xen nerii eej xen nerii emee erch gvv baigaa shvv dee oorf chin iim adyybal bolson bol ymar baixiig bogooch gee
Шүүгч бямбаа нь их зоьсон бололтой хэн үзэг цаас өгөв 70-аад кг-тай хүнийг лифчик даахуу тэр гэрээслэлийн бичээс нь яг талийгаачийнх мөн үү шууд ямар ч зөьшөөрөлгүй өмгөөлөгчгүй хүнийг байцааж болдог юм уу хорьж болдог юм уу яг юу болсныг амиа алдахад хүргэсэн атг-ын дарга мөрдөгч шшгег-ын дарга холбоотой албан хаагч нар одоо хэргийг шалгаж бгаа баянгол дүүргийн 2 хэлтсийн мөрдөн байцаагч нар энэ олон асуултанд зөв хариулж хүний шаардлагатай хүмүүсээс гэхэмжлэх эрхтэй