Herbalife Nutrition компанийн Шим Тэжээлийн Зөвлөлийн гишүүн, Хүний их эмч, Анагаах ухааны доктор (Ph.D), Дэд профессор, хоол зүйч Александр Мартынчук энэ сарын 20-24-ний өдрүүдэд Монгол улсад айлчилна.
Доктор Александр Мартынчук энэхүү айлчлалынхаа үеэр Монгол улсад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шим тэжээлийн боловсрол олгох, эрүүл хооллолтын орчин үеийн чиг хандлагын талаар салбарын мэргэжилтнүүдэд сургалт явуулна. Сургалтын үеэр орчин үеийн хоол зүй, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, эмгэгийн оношилгоо, эмчилгээний талаар ярилцах ба таргалалтын эмчилгээний тухай нээлттэй хэлэлцэх юм.
Александр Мартынчук нь Женев (Швейцарь, 2003), Парис (Франц, 2007), Будапешт (Унгар, 2009), Истанбул (Турк, 2011) улсад хуралдсан олон улсын гастроэнтерологийн болон таргалалтын эмчилгээний хуралд идэвхтэй оролцож, илтгэл хэлэлцүүлж байв. Мөн орчин үеийн хоол зүй, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, эмгэгийн оношилгоо, эмчилгээний талаар 33 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн. Анагаах ухааны докторын зэрэг 2007 онд горилж, 2010 оноос өнөөг хүртэл “Иммунотермистометри – хүнсний үл зохицлын оношилгооны шинэ чиглэл” сэдэвт докторын ажлаа гүйцэтгэж байна.
Александр Мартынчук хоол зүй, гастроэнтерологич, эмчлэх эрхийн гэрчилгээтэй бөгөөд таргалалтын эмчилгээ, хүнсний бүтээгдэхүүний үл зохицол, харшил, хоол эмчилгээгээр мэргэшжээ. Түүнчлэн 2003 оноос Украйны Эрүүл Хооллолтын Анагаах Ухааны Төвийн даргаар, 2007 оноос Анагаах Ухааны Үндэсний Их Сургуулийн Дотрын 1-р тэнхимийн туслах багшаар, 2011 оноос тус тэнхимийн Дэд профессороор ажиллаж байна. Жил бүр зохион байгуулагддаг олон улсын “Эрүүл хооллолтын орчин үеийн чиг хандлага” хурлын шинжлэх ухааны нарийн бичиг, Украин улсын Хоол зүйчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм.
2013 оноос Доктор Александр Мартынчук “Herbalife Nutrition” компанийн шим тэжээлийн зөвлөх, 2014 оноос “Herbalife Nutrition”-ийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Доктор Александр Мартынчук Монголд тав дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд тэрбээр Монголд дахин айлчлах болсондоо туйлын баяртай байна. Улаанбаатар хотод байх үеэрээ хэд хэдэн уулзалт, ярилцлагуудыг товлосон бөгөөд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмждэг Herbalife Nutrition компанийн Бие даасан гишүүдийн клубуудын тоо өсч байгаагаас монголчууд өөрсдийн эрүүл мэнд, шим тэжээлдээ ихээхэн анхаарал хандуулдаг болж байгааг олж харж буйгаа хэлсэн.
Herbalife Nutrition компанийн тухай
Herbalife Nutrition компани нь дэлхийг илүү эрүүл, илүү аз жаргалтай болгох зорилготой олон улсын хүнс шим тэжээлийн компани юм. Herbalife Nutrition компани нь 1980 оноос эхлэн хүнс шим тэжээлийн бүтээгдэхүүн болон хөтөлбөрүүдээр дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчлөх эрхэм зорилго тавин, хүнс шим тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Herbalife Nutrition компани, бие даасан гишүүдийн хамтаар дэлхий дахинд тулгамдаж буй шим тэжээлийн дутагдал, таргалалт, хүн амын хөгшрөлт, эрүүл мэндийн зардлын өсөлт мөн бүх насныхны хувийн бизнес эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Herbalife Nutrition компани нь хэрэглэгчиддээ өөрийн үйлдвэрт үйлдвэрлэсэн өндөр чанартай, шинжлэх ухааны үндэслэл, судалгаан дээр бүтсэн бүтээгдэхүүнүүд санал болгодог. Түүнчлэн хэрэглэгчиддээ бие даасан гишүүдийн тусламжтайгаар ганцаарчилсан сургалт, зөвлөгөө өгч, мөн тэднийг дэмжих хүрээлэл, хамт олон бий болгон эрүүл, идэвхтэй амьдралд уриалдаг.
Herbalife Nutrition компанийн нэмэлт шим тэжээлийн жин зохицуулах, эрч хүч сэргээх, фитнесийн болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 90 гаруй улс оронд зөвхөн тус компанийн бие даасан гишүүдээр дамжуулан худалдан авах боломжтой.
Herbalife Nutrition компани нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийн хүүхдүүдэд сайн шим тэжээл хүргэх зорилгоор Herbalife Nutrition Шим Тэжээлийн Сан (HNF), CASA Herbalife хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг. Түүнчлэн Herbalife Nutrition компани нь дэлхийн хэмжээнд 200 гаруй баг, тамирчид, спортын арга хэмжээг ивээн тэтгэдэг.
Herbalife Nutrition компани нь дэлхий дахинд ойролцоогоор нийт 8300 ажилтантай бөгөөд компаний хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE: HLF) дээр борлуулагдаж, 2017 онд ойролцоогоор 4.4 тэрбум ам.долларын цэвэр борлуулалт хийсэн юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг Herbalife.com эсвэл IAmHerbalife.com вэбсайтуудаар орж авна уу.
Herbalife Nutrition компани нь мөн хөрөнгө оруулагчдыг тусгай харилцах вебсайт болох ir.herbalife.com хаягаар зочлохыг урьж байна. Энэхүү вебсайт дээр санхүүгийн болон бусад мэдээлэл тогтмол шинэчлэгддэг юм.