Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2019 оны I улирлын ээлжит хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Тус хуралдаанаар Санхүүгийн мэдээллийн албаны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэлтэй Зөвлөлийн гишүүд танилцаж, санал солилцлоо.
Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн Ажлын алба