Монголчууд бид “Цагаан сар”-ын баярыг үүх түүх, өв соёлоо мэдэлцэж, удаан уулзаагүй ураг төрөлтэйгээ хүндэтгэн золгож өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баяраар айл хотлоороо цуглаж, айраг сүүгээ ууж, амжилт юугаа дурсан санаж айлчлан ирж буй хавар цагийг угтдаг билээ.
Азийн орнууд тэр дундаа Хятад, Солонгос, Вьетнам, Түвдүүд өөр өөрийн ёс заншлын дагуу дорнын уламжлалаар шинэ жилээ угтдаг. Тэгвэл эдгээр улсын иргэд үндэсний баяраараа өөр хоорондоо юу бэлэглэдэг вэ?
Хятад: Ойр дотныхоо хүүхдүүд болон зочиддоо дугтуйтай мөнгө өгдөг. Зөвхөн гэр бүлийн хүрээнд бэлэг өгдөггүй, албан газар, компаниуд ч ажилтнууддаа мөнгө бэлэглэх нь түгээмэл. Харин мөнгө нь сондгой тоотой байх ёстой. Мөнгөнөөс гадна бялуу, жигнэмэг, шоколад зэрэг амттанг бэлэглэдэг байна.
Солонгос: Монголчуудтай адил гэр бүл, хамаатан саднаараа цуглан үр хүүхдүүд залуучууд нь эцэг эх, хөгшиддөө мөргөн хүндэтгэл үзүүлдэг бөгөөд ахмадууд нь ерөөлийн үг хэлж хүүхдүүддээ дугтуйдаа мөнгө бэлэглэдэг. Гол төлөв үндэсний болон эрүүл мэндэд хэрэгтэй зүйлсийг бэлэг болгодог.
Вьетнам: Хятад, Вьетнамын шинэ жилийг угтах ёслол хоорондоо маш төстэй. Шинэ оноос өмнө өр төлбөрөө барагдуулахыг эрхэмлэдэг нь монголчуудтай ижил. Гэрийн эзэн эхнэр болон хүүхдүүддээ “Аз жаргал, баяр жаргал” гэсэн утга бүхий бийрийн уран бичлэг бэлэглэдэг байна.
Төвөд: Сар шинийн өдөр төвдүүд шинэ дээл хувцас өмсөж, настан буурлууддаа золгодог уламжлалтай. Нэг нэгэндээ ирэх жилд сайн сайхныг байхыг хүсэж сайны ерөөл барина.
Монгол: Харин манайд цагаан сарын баяр дөхөхөд хөгшдийн ганц санаа зовдог зүйл нь гарын бэлэг. Юу өгөх, хаанаас авах, хэдээр авах гээд олон зүйл сэтгэлийг нь зовооно. Айл бүр өөр өөрийн сонголттой учир боломж бололцоогоороо гарын бэлэг худалдан авцгаадаг. Харин тэрхүү бэлэг нь ихэвчлэн гадны улс орнуудаас тэр дундаа урд хөршөөс ирдэг. Ингээд бид жилдээ цагаан сарын баяраар зөвхөн бэлгэнд зориулж 400 орчим тэрбум төгрөгийг импортын бараанд зарцуулдаг судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
Дээр дурдсан азийн орнуудад уламжлалт баяраараа ихэвчлэн бэлэн мөнгийг бэлэг болгон өгдөг бөгөөд энэ нь мөнгөтэй зөв харьцаж сурах, хэрэгтэй зүйлсээ өөрсдөө худалдаж авах, хадгалж хуримтлуулж шаардлагатай үедээ мөнгөө зарцуулах боломжийг олгодог байна.
Тэгвэл хэрхэн бид гадны улсыг дэмждэг их хэмжээний бэлэн мөнгийг дотооддоо авч үлдэх вэ? Мэдээж бэлэг сонголтыг маш зөв хийх.
Ингээд эх орныхоо эдийн засгийг дэмжих боломжтой бэлэг сонголтын гурван аргыг танилцуулъя.
1. Үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авах, тэр хэрээр үндэсний үйлдвэрүүд хөгжиж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.
2. Бэлэн мөнгө бэлэглэх. Ингэснээр дотоодын мөнгөний эргэлт сайжирч баярын дараа хүн бүр хэрэгтэй хэрэггүй бараатай үлдэхгүй гар дээрээ бэлэн мөнгөтэй үлдэнэ.
3. Зорилгыг нь биелүүлэх хуримтлалын дэвтэр бэлэглэх. Энэ нь ирсэн зочиддоо өгөх хамгийн хүндэтгэлтэй, хамгийн ач тустай бэлэг юм. Хуримтлуулах зуршилгүй Монголчууд бидэнд хуримтлуулах боломжийг Голомт банк 2015 онд олгосон бөгөөд үүний ачаар 105 мянга гаруй иргэн өнөөдөр хуримтлуулах зуршилтай болж чаджээ. Иргэн хуримтлалтай бол эдийн засаг хүчтэй улс орон баян байна. Иймээс энэхүү бэлэг нь үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болох юм.
Хуримтлалтай болсон таны хайртай дотны хүн тань зорилготой, мөрөөдөлтэй, түүндээ хүрэх хөрөнгөтэй болж мөрөөдлөө биелүүлснээр дараа нь танд маш их баярлах болно. Иймээс танд Голомт банкны “Үндэсний хуримтлал” бүтээгдэхүүний сар шинийн баярт зориулсан бэлгийг санал болгож байна.