Амьтад хүмүүсийг хэлээр нь ялгах чадвартай
2019-02-02 10:461min

Их Британийн амьтан судлаачид зарим амьтан хүмүүсийг яриагаар нь ялгадаг болохыг тогтоосон аж. Жишээ нь Африкийн Саванна ойн заанууд масай, камба омгийн оршин суугчдыг яриагаар нь ялгадаг гэнэ.
Хүмүүс зааны эсрэг чиглэсэн түрэмгий зүйл ярьж байвал заан өөрийгөө хамгаалж эхэлдэг аж. Зөвхөн заанууд тийм ухаантай биш бөгөөд далайн гахай, сармагчин ч мөн хүмүүсийг ярьж буй хэлээр нь ялгадаг юм байна.