Цагаан сарын өмнө УИХ-ын намрын чуулганыг завсарлуулдаг журамтай. Тэгвэл өнөөдөр (2019.02.02) УИХ-ын энэ намрын отгон чуулган хуралдаж байна. Зарим гишүүдийн зүгээс хэлэлцэх шаардлагатай, тулгамдсан асуудал олон байгаа учраас ээлжит бус чуулган зарлан хуралдуулах санал хэлж байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлууд:
-Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-“Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал;
Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалт.