Сар шинийн барилдааны бүртгэл өнөөдрөөс эхэлнэ

2019-02-02 10:121min0
buh

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны бүртгэлийг өнөөдөр, маргааш Бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна. Бүртгүүлэх бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлэх аж.

Билгийн тооллын 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн барилдаан энэ сарын 4-ний өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Харин сар шинийн барилдааны өмнөх барилдаанууд Бөхийн өргөөнд үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болох юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй