Сар шинийн баярыг тохиолдуулан авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын А/54 дүгээр захирамжид зааснаар хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
Иймд улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг өнөөдөр (2019.02.02) хязгаарлалт тогтоосон гудамж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ захирамж өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд мөн хэрэгжсэн.
Харин ирэх баасан гараг буюу хоёрдугаар сарын 8-ны өдрийг амралтын өдөр болгосон тул тухайн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.