Сар шинийн барилдааны бүртгэл өнөөдрөөс эхэлнэ

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны бүртгэлийг өнөөдөр, маргааш Бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна. Бүртгүүлэх бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлэх аж.
Билгийн тооллын 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн барилдаан энэ сарын 4-ний өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
Харин сар шинийн барилдааны өмнөх барилдаанууд Бөхийн өргөөнд үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болох юм байна.