МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр (2019.02.01) орой хуралдаж, Зам тээврийн хөгжлийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцлээ.
Ингээд УЗ-ийн 100 хувийн саналаар Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг нэр дэвшүүллээ. Уг саналаа өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, улмаар байнгын хороо, дараа нь чуулганы хуралдаанд оруулж, Засгийн газрын хоёр гишүүний суудлыг эдгээр эрхмүүдэд өгөх эсэхийг шийднэ.