АНУ-ын Нью-Йорк хотын Брүүклин дүүрэг дэх “Барклэйс” цэнгэлдэх хүрээлэнд цугласан монголчууд элэг нэгт боксчин, эх орны хүү Нямбаярын Төгсцогтыг уухайлан “KING TUG”, “KING TUG”.. хэмээн дэмжиж байлаа. МУГТ Н.Төгсцогт “Барклэйс” цэнгэлдэх гэлтгүй дэлхий даяар тоглолтыг нь шууд хүлээн авч үзсэн монголчуудынхаа итгэлийг алдалгүй IBO холбооны хөнгөн жингийн аварга боллоо.
IBO Холбооны хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх тоглолт маш ширүүн өрнөж 12 раундын дараа Н.Төгсцогт шүүгчдийн оноогоор ялалт байгуулсан юм. Ингэснээр МУГТ Н.Төгсцогт WBO холбооны аваргын төлөөх тоглолтоо хийх эрхийг өвөртөлж байна.
МУГТ Н.Төгсцогттой тоглосон Доминиканы боскчин Клаудио Марреро хойд гарын цохилт, өрөлт задгай байсан ч Монгол Улсын тамирчин, тэсвэр тэвчээр, хурд хүчний бэлгэдэл “KING TUG” оноогоор илүүрхэж ялалт байгууллаа.