УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдсан боловч УИХ-ын гишүүн Г.Солтан орон нутагт байсан тул түүнийг иртэл хуралдааныг хойшлуулах шаардлагатай болсон юм. Учир нь УИХ-ын гишүүн байхгүй үед тухайн гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх боломжгүй аж.
Харин Г.Солтан гишүүн өнөөдөр орон нутгаас ирсэн тул Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэллээ. Өчигдөр УИХ-ын нэр бүхий гурван гишүүнээс тайлбар авсан. Өнөөдөр Г.Солтан гишүүнээс тайлбар сонссоны дараа УЕП-оос ирүүлсэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх юм.