2019-01-07 20:231min07

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын гэрт нэгжлэг хийж байна

dorligjav

АТГ-аас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарын гэрт яг одоо /2019.01.07 20.00/ нэгжлэг хийж байна. Энэ нь “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын ярьсан дөрвөн сая ам.долларын авлигын хэрэгтэй холбоотой бололтой. Тэрээр “Манай компанийн данснаас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн данс руу мөнгө шилжсэн ” хэмээн мэдэгдсэн байдаг. Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав өмнө нь энэ асуудлаар АТГ-т очиж байцаалт өгч байсан билээ. Мөн “Т.Ганболдыг худлаа мэдээлэл тараасан. Нэр төрөө сэргээлгэхээр дөрвөн сая ам.доллар нэхэмжлэнэ” хэмээн мэдэгдэж байв.